mglaqua

Захиалгын биелэлт %

Захиалга өгөх
banner
ipo logo

Экологийн тэнцвэрийг өвлүүлнэ

Нэгж хувьцааны үнэ

174₮

Татан төвлөрүүлэх дүн (тэрбум)

15.2₮

Санал болгох хувь

26.73%

  • Урьдчилсан захиалга: 2024.04.17 - 04.28
  • Анхдагч арилжаа: 2024.04.29 - 05.03

drop Бид хэн бэ?

“Эм Жи Эл Акуа” ХХК нь анх 2001 онд Бумбатын рашааны судал даган байрлаж үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2014 онд менежментийн шинэчлэл хийгдсэнээр Ти Эм Эл Трейд компанийн бүрэлдэхүүн болж, “Ти Эм Эл Трейд” ХХК нь компанийн нэрийг одоогийн “Эм Жи Эл Акуа” ХХК болгож өөрчилсөн. “Ти Эм Эл Трейд” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрлэлийн барилга байгууламж, техник технологийн бүрэн шинэчлэл хийснээс гадна, “Voyage” брэндийн цэвэр усыг “Эм Жи Эл Акуа” ХХК нэрийн доор үйлдвэрлэж эхэлсэн.

Өөрийн эзэмшлийн 16,852 м.кв талбайд түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүний агуулах, оффисын байрыг ашиглалтад оруулсан бөгөөд жилд 157.9 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийг бүрэн хангах хүчин чадал бүхий олон улсын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн бүрэн автомат шугамыг үйлдвэртээ суурилуулсан.

2017 он хүртэл 15 жил танигдсан “Вояж” савласан цэвэр усны тухай ойлголтыг бүрэн шинэчилж, ребрэндинг хийснээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн “дахин төрсөн Voyage” брэндийн цэвэр усыг 8 дах жилдээ Монгол Улсын иргэн бүрд хүртээмжтэй байдлаар хүргэхийг зорин, шингэн хүнсний салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

partnership

+5,000

Харилцагч

graph

+30%

Зах зээлийн эзлэлт
биет үйлдвэрлэлээр

powerhouse

1.6x

Эрэлтээс давсан хүчин чадал

FSSC 22000

ISO 9001:2015

MNS 5007:2007

MNS 0900:2016

Олон улсын чансаа

drop Бидний түүх

2023-1

Нэр төрлийг нэмэв

“Voyage” брэндийн PH 8.5 шүлтлэг цэвэр усыг 330 мл, 500 мл савлагаатайгаар худалдаанд гаргав

2023-2

Савлагааг төрөлжүүлэв 2022

“Voyage” брэндийн цэвэр усыг 800 мл шинэ савлагаатай спорт хэрэглээнд зориулан худалдаанд гаргав

2023-3

Үйлдвэрийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэв

ХБНГУ-ын алдарт Krones брэндийн бүрэн автомат цогц систем бүхий тоног төхөөрөмжийг суурилуулав

2023-4

ISO 9001:2015

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 нэвтрүүлэв

2023-5

ERP шийдэл

Борлуулалт болон байгууллагын нөөцийн удирдлагын ERP системийг нэвтрүүлэв

2023-6

Хуванцар савны жинг бууруулав

Жижиг савлагааны 18 грамм хуруу савыг 17.5 грамм болгов. Ингэснээр жилд 572 мянган ширхэг хуванцар сав хэмнэв

2022

Савласан цэвэр усны зах зээлд тэргүүлэв

Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлд биет хэмжээгээр 32.1%-г эзлэв

2021-1

Савлагааг төрөлжүүлэв

“Voyage” брэндийн цэвэр усыг 200 мл бүхий хамгийн жижиг покет савлагаатайгаар шинээр худалдаанд гаргав

2021-2

Хуванцар савны жинг бууруулав

1.5 литр савлагаанд ашиглагддаг 36 грамм хуруу савыг 35.1 грамм болгон хөнгөрүүлэв. Ингэснээр жилд 228 мянган ширхэг хуванцар сав хэмнэв

2019-1

Хуванцар савны жинг бууруулав 2018

330 мл, 500 мл савлагаанд ашиглагддаг хуруу савыг 26.26 гр-аас 18 гр, 4.5 литр савлагаанд ашиглагддаг хуруу савыг 110 гр-аас 85 гр болгон хөнгөрүүлэв

2019-2

Бөглөөний жинг бууруулав

4.5 литр савлагаанд ашиглагддаг бөглөөг 45 гр-аас 38 гр болгон хөнгөрүүлэв. Ингэснээр жилд 10.6 сая ширхэг хуванцар сав хэмнэв

2018

Савлагааг төрөлжүүлэв

“Voyage” брэндийн цэвэр усыг 330 мл шинэ савлагаатайгаар худалдаанд гаргав

2018

Агуулахын талбайг нэмэгдүүлэв

Олон улсын хадгалалтын стандартад нийцсэн 3,000 м.кв талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулав

2017-1

Савлагааг төрөлжүүлэв

“Вояж” цэвэр усыг 4.5 литрийн шинэ савлагаатайгаар худалдаанд гаргав

2017-2

Дахин төрсөн “Voyage” брэнд

Ребрэндинг хийж, брэндийн өнгө төрх, шошгын дизайн, савны дизайн солигдож, “Voyage” брэнд мэндлэв

2017-3

FSSC 22000

Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт FSSC 22000 нэвтрүүлэв.

2016-1

Сав үлээх анхны бүрэн автомат шугам

Францын Sidel брэндийн бүрэн автомат сав үлээх тоног төхөөрөмж суурилуулав

2016-2

Савлагааны анхны бүрэн автомат шугам

БНХАУ-д тэргүүлэгч Techlong брэндийн бүрэн автомат сав үлээх 2 шугамтай тоног төхөөрөмж суурилуулав

2016-3

Савлагааг төрөлжүүлэв

“Вояж” цэвэр усыг 5 литрийн шинэ савлагаатайгаар худалдаанд гаргав

2015

6 давхар RO шүүлтүүр

Олон улсын стандартад нийцсэн 6 давхар урвуу осмос шүүлтүүрийн цогц систем суурилуулав

2014

Менежментийн шинэчлэл хийгдэв

“Ти Эм Эл Трейд” ГХОХХК-ийн охин компани, Ти Эм Эл Трейд компанийн нэгдлийн нэг бүрэлдэхүүн болж "Вояж"-ийн түүхийн шинэ хуудас нээгдэв. “Voyage“ брэндийн цэвэр усыг “Эм Жи Эл Акуа” ХХК нэрийн доор үйлдвэрлэж эхлэв

2001

Үүсгэн байгуулагдав

Монгол Улсын анхны савласан цэвэр усаар дагнасан үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалттайгаар “Мон-Лаа Вояж” ХХК нэртэйгээр ашиглалтад оруулж, 500 мл болон 1.5 литрийн савлагаатай савласан цэвэр усыг үйлдвэрлэж эхлэв

drop Бид юу хийдэг вэ?

drop vision

Алсын хараа

Экологийн тэнцвэрийг хамгаалан өвлүүлж, бүс нутагтаа хариуцлагатай бизнесээр тэргүүлнэ

drop vision

Эрхэм зорилго

Амьдралыг тэтгэгч байгалийн цэнхэр алтыг дэлхийн дэвшилтэт технологи, хүнсний үйлдвэрлэлийн стандартаар олборлон, байгальд хамгийн ээлтэй савлагаагаар үйлдвэрлэн Монгол хүн бүрд хүргэж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна

drop vision

Үнэт зүйлс

Чанартай бүтээгдэхүүн
Чадварлаг ажилтан
Тогтвортой харилцагч
Үнэнч хэрэглэгч

slide-1
slide-2
slide-3
slide-4
slide-5
slide-6

drop Бизнесийн цогц стратеги

strategy

Тогтвортой бизнесийн хөгжил

  • Захиалгын 100 хувь онлайн систем
  • + 60 түгээгч
  • + 600 худалдааны төлөөлөгч
  • + 5,000 харилцагч
strategy

ЭКО
хэрэглээ

  • Нэмэлт өнгө оруулагчгүй
  • Хамгийн энгийн материал хийцлэлтэй
  • Савны жин хөнгөн
  • Байгальд хурдан шингэх, дахин боловсруулах зардлыг бууруулдаг
strategy

Боломжийн үнэтэй бүтээгдэхүүн

  • + 150 сая литр хүчин чадал
  • Найдвартай бэлтгэн нийлүүлэгчид
tech long sidel krones

drop Бизнесийн онцлог

cart

+3,800

Улаанбаатар дахь хүнсний дэлгүүрүүд

location marker

+400

Орон нутгийн компаниуд

boxes

+230

Бөөний төвүүд

shop

+200

Сүлжээ дэлгүүрүүд

dish

+300

ХоРеКа

Савласан цэвэр усны үндэсний хамгийн том үйлдвэрлэгч

Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийг 1.6 дахин хангах хүчин чадалтай олон улсын цогц систем бүхий дэвшилтэт технологи

card

Найдвартай бэлтгэн нийлүүлэгчид

Ти Эм Эл Трейд компанийн нэгдэл дэх компаниудаас кластер системээр нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг бүрэн хангасан

card

Тойргийн эдийн засгийг дэмжигч

Хуванцар хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэн, тойргийн эдийн засгийг дэмжигч

card

Рашааны судлаас эхтэй гүний цэнхэр алт

120 метрийн гүний Бумбат байгалийн рашааныг шүүн цэвэршүүлсэн хүртээмжтэй цэвэр ус

card
pattern

Санхүүгийн үзүүлэлтүүд

graph 1 graph 2

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт
ажилласан дундаж хугацаа

8-18 жил

altantuya
Сэр-Од

Алтантуяа

ТУЗ-ийн дарга
  • “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Говь” ХК-д ажилласан 19 жилийн туршлагатай.
  • 2019 оноос “Ти Эм Эл” ГХОХХК-д Дэд захирал
basandorj
Даваа

Басандорж

ТУЗ-ийн хараат бус гишүүн
  • Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Техникийн ухааны доктор, дэд профессор
  • “Монголын усны түншлэл” ТББ, Гүйцэтгэх захирал
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Байгал орчин инженерийн тэнхимийн эрхлэгч
  • Монгол Улсын Ариун Цэврийн Байгууллага, Ерөнхийлөгч
sanaser
Содномдорж

Санасэр

ТУЗ-ийн хараат бус гишүүн
  • Монгол Улсын Их Сургууль – Эдийн засгийн сургууль, Ахлах багш
  • “Меррор Товер” ХХК, ТУЗ-ийн дарга
  • “Эс Пронисэс Консалтинг” ХХК, Үүсгэн байгуулагч
  • “Эн Эф Трийс” ХХК, ТУЗ-ийн гишүүн
bayarzul
Баатар

Баярзул

ТУЗ-ийн гишүүн
  • Татварын мэргэшсэн зөвлөх
  • Мэргэшсэн нягтлан бодогч
  • Худалдаа, санхүүгийн салбарт 20 жилийн туршлагатай.
  • 2021 оноос “Ти Эм Эл” ГХОХХК-д Ерөнхий нягтлан бодогч
humuujil
Хатанбаатар

Хүмүүжил

ТУЗ-ийн гишүүн
  • Худалдааны салбарт 10 жилийн туршлагатай
  • 2014 оноос “Ти Эм Эл” ГХОХХК-д Нягтлан бодогч, Ерөнхий менежер
amarbayasgalan
Баасанжав

Амарбаясгалан

ТУЗ-ийн гишүүн
  • Худалдааны салбарт 8 жилийн туршлагатай
  • 2022 оноос “Ти Эм Эл” ГХОХХК-д Хуулийн зөвлөх
sansar
Оюунчимэг

Сансар

ТУЗ-ийн гишүүн
  • Худалдаа, барилга, уул уурхайн салбарт ажилласан 9 жилийн туршлагатай.
  • 2019 оноос “Ти Эм Эл” ГХОХХК-д Санхүүгийн албаны дарга
sansar
Батбаяр

Ундрал

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
  • Санхүүгийн салбарт 16 жилийн туршлагатай.
  • 2018 оноос “Ти Эм Эл” ГХОХХК-д Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал
tegshee
Хархүү

Тэгшээ

Гүйцэтгэх захирал
  • Худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилга, хуванцар дахин боловсруулах салбарт 18 жилийн туршлагатай.
  • 2024 оноос “Эм Жи Эл Акуа” ХХК, Гүйцэтгэх захирал
  • 2014 оноос “Ти Эм Эл Трейд” ХХК, Ерөнхий захирал
  • 2006 оноос “Ти Эм Эл” ГХОХХК, Ерөнхий захирал
bat-orgil
Баттулга

Бат-Оргил

Борлуулалтын албаны дарга
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 15 жилийн туршлагатай.
  • 2021 оноос "Эм Жи Эл Акуа" ХХК-д Борлуулалтын албаны дарга
dashzeweg
Бямбацогт

Дашзэвэг

Түгээлтийн албаны дарга
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 14 жилийн туршлагатай.
  • 2021 оноос "Эм Жи Эл Акуа" ХХК-д Түгээлтийн албаны дарга
magsarjav
Нямдаваа

Магсаржав

Үйлдвэрийн менежер
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажилласан 14 жилийн туршлагатай.
  • 2023 оноос “Эм Жи Эл Акуа” ХХК-д Үйлдвэрийн менежер
byambatsetseg
Наранцэцэг

Бямбацэцэг

Технологич
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажилласан 16 жилийн туршлагатай.
  • 2023 оноос “Эм Жи Эл Акуа” ХХК-д Технологич
ariunjargal
Батбаяр

Ариунжаргал

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбарт ажилласан 13 жилийн туршлагатай.
  • 2021 оноос “Эм Жи Эл Акуа” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан
bat-ireedui
Даариймаа

Бат-Ирээдүй

Ахлах нягтлан бодогч
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 8 жилийн туршлагатай.
  • 2016 оноос “Эм Жи Эл Акуа” ХХК-д Нягтлан бодогч, 2023 оноос Ахлах нягтлан бодогч
monkhtsolmon
Баярхүү

Мөнхцолмон

Захиргаа хүний нөөцийн албаны дарга
  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 8 жилийн туршлагатай.
  • 2023 оноос “Эм Жи Эл Акуа” ХХК-д Захиргаа, хүний нөөцийн албаны дарга

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

tml trade

Ти Эм Эл Трейд компанийн нэгдэл нь шингэн хүнсний сав баглаа боодлын зах зээлд тэргүүлэгч үндэсний компани

100%

tml trade

73.27%

group

26.73%

pattern

drop Хувьцааны мэдээлэл

Нэмж гаргах хувьцааны тоо

87,555,616

Нэгж хувьцааны үнэ

174 төгрөг

Олон нийтэд санал болгох хувь

26.73%

Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо

327,555,616

Стратегийн хөрөнгө оруулагчдад

80% хүртэлх

захиалга бүрэн биелэх

Олон нийтэд

20% ба түүнээс дээш

хувь тэнцүүлэх

Татан төвлөрүүлэх дүн

15,234,677,184

6.1 тэрбум

39.8%

Орон нутагт савласан цэвэр усны үйлдвэр нээх төслийн хөрөнгө оруулалт

27.5%

4.5 тэрбум

Том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугам

4.1 тэрбум

27.0%

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

3.6%

0.5 тэрбум

Трансформатор

drop Хувьцааны мэдээлэл

1
gradient-card-1

Инфляц, ханшийн өсөлтийг хэдж хийх хөрөнгө оруулалт

2 gradient-card-1

Үндэсний брэнд бүтээгдэхүүн

3 gradient-card-1

Хамгийн том савласан цэвэр усаар дагнасан үйлдвэр

4 gradient-card-1

Нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан

5 gradient-card-1

Байнгын өсөлттэй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг

6 gradient-card-1

Чадварлаг хүний нөөц

7 gradient-card-1

Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулагч

drop Түгээмэл асуулт хариулт

  • Анхдагч зах зээлийн арилжаанд хэрхэн оролцох вэ?

    Инвескор Капитал ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК болон бусад үнэт цаасны компаниуд дээрх өөрийн үнэт цаасны дансандаа захиалгын үнийн дүнгээ байршуулах замаар арилжаанд оролцох боломжтой

  • Хувь тэнцүүлэлт гэж юу вэ?

    Хөрөнгө оруулагч тус бүрийн өгсөн захиалга нь нийт захиалгын дүнд хэдэн хувийг эзэлж буйгаар хувь тэнцүүлэн олгох арга юм. Хувь тэнцүүлэлтэд стратегийн болон 600 ширхэг буюу 104,400 төгрөг хүртэлх захиалга 100 хувь биелж үлдсэн захиалгын дүнг хувь тэнцүүлнэ. Хувь тэнцүүлэхэд захиалгын цаг хугацааны дараалал үйлчлэхгүй

  • Стратегийн хөрөнгө оруулагчдын нөхцөл юу вэ?

    Стратегийн хөрөнгө оруулагч нь дараах нөхцөлтэй. Үүнд:

    • 250 сая төгрөгөөс дээш дүнгээр хөрөнгө оруулах
    • Анхдагч зах зээлээс худалдан авсан хувьцаагаа 6 сарын хугацаанд арилжихгүй байх
  • Хувьцаанд хөрөнгө оруулахад ямар төрлийн өгөөж хүртэх боломжтой вэ?

    Хувьцааны хөрөнгө оруулалт нь урт хугацааны хөрөнгө оруулалт бөгөөд бизнесийн өсөлттэй холбоотойгоор өгөөжийн хэмжээ нь хэдэн ч хувьд хүрэх боломжтой. Хувьцаанаас дараах 2 байдлаар өгөөж хүртэж болно: 1-т ногдол ашиг, 2-т хувьцааны үнийн өсөлт

  • Хоёрдогч зах зээлд хувьцааны ханш унавал яах вэ?

    Хоёрдогч зах зээл дээр хувьцааны ханш IPO-ийн үнээс 15 хувиар буурахад (147.9 төгрөг) 1 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлнэ

  • Ямар үнэлгээний арга ашигласан бэ? Үнэлгээнээс хэдэн хувиар хямдруулсан бэ?

    Хөндлөнгийн үнэлгээний компани “Итгэлт-Эстимэйт” ХХК нь Үнэт цаас гаргагчийн бизнесийн үнэлгээг хорогдуулсан мөнгөн урсгалын аргаар хийж гүйцэтгэн 66.5 тэрбум төгрөгөөр тооцоолсон. Ийнхүү Андеррайтер болон Үнэт цаас гаргагчаас зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэгж хувьцааны үнийг 14.24 хувиар хямдруулан бизнесийн үнэлгээг 57.0 тэрбум төгрөгөөр олон нийтэд санал болгохоор шийдвэрлэсэн

  • Үнэт цаас гаргагчийн P/E харьцаа хэд вэ?

    P/E (Үнэ/Ашиг) харьцаа – Хувьцааны зах зээлийн үнийг нэгж хувьцаанд ногдох цэвэр ашигт хувааж буй харьцаа юм. “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн P/E харьцаа 2022 оны байдлаар 10.83 байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг гурван нээлттэй компани (“Түмэн шувуут” ХК, “Монос Хүнс” ХК, “Мах Импекс” ХК)-тай харьцуулсан шинжилгээнд хамруулбал дундаж P/E үзүүлэлт болох 11.7-оос “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн үзүүлэлт 0.9 нэгжээр бага байна

  • Хорогдуулалтын хувь гэж юу вэ?

    Хорогдуулалтын хувь гэдэг нь ирээдүйн мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг олоход ашигладаг хүүгийн түвшнийг илэрхийлнэ. “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн хорогдуулалтын хувь 24.8% байна.

Үндсэн андеррайтер

investcore

Туслах андеррайтер

tavanbogd

Аудитын компани

pkf

Хуулийн фирм

snowhill

Үнэлгээний компани

itgelt